images

Налайхад бие бялдрын сорилын төв нээгдлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-05


  Налайх дүүрэгт бие бялдрын түвшин тогтоох сорилын төв нээгдлээ. Дүүргийн спорт цогцолборт байгуулагдсан уг төвийн нээлт өчигдөр болжээ. Сорилын төвд хувь хүний амьдралын хэв маяг, бие бялдрын ерөнхий үзүүлэлтэд үндэслэн зөв зохистой хооллолт, шим тэжээлийн хэрэгцээ, идэвхтэй дасгал хөдөлгөөний зөвлөмж өгөх, өсвөр насныхан болон залуучуудын ямар спортоор хичээллэх боломжтойг тодорхойлох, тамирчдын тив, дэлхий, олимпын тавцанд өрсөлдөх чадвар, амжилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй нэмэгдүүлэх боломжтой. Нарийвчилбал, цусны даралт, зүрхний цохилт, биеийн өндөр, гарын булчингийн хүч, их биеийн булчингийн хүч, хөлийн булчингийн хүч, уян хатан байдал, хурд, хөдөлгөөний авхаалж самбаа, зүрхний ачаалал даах чадварыг хэмжих, биеийн бүтцийг тодорхойлох тоног төхөөрөмжийн тусламжтайгаар бие бялдрын ерөнхий үзүүлэлтийг хэмжих юм. Өнгөрсөн сард Баянгол дүүрэгт ийм сорилын төв байгуулсан бол улсын хэмжээнд нэмж гурвыг байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс нэг нь  нийслэлд, хоёр нь орон нутагт байх аж. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.