“Эрдэнэс Тавантолгой” 11 сарын дотор 29 сая тонн нүүрс экспортоллоо
Чихэнд чимэгтэй
2024-12-05
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани энэ сарын 4-ний өдөр буюу өчигдрийн байдлаар 29 сая тонн нүүрс экспортод гаргалаа. Тус компани Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгагдсан хилийн боомтуудын хүчин чадалтай уялдуулан экспортыг нэмэгдүүлэх бодлого баримтлан энэ онд 30 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьжээ. Тэгвэл өнөөгийн байдлаар уг төлөвлөгөөний биелэлт 97 хувьтай байгааг цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. Энэ нь компани 11 сарын дотор хамгийн их нүүрс экспортолсон түүхэн дээд үзүүлэлт ажээ. Тодруулбал, үүнээс өмнө буюу 2010 оноос хойш 2023 онд хамгийн ихдээ 26 сая тонн нүүрс экспортолж байсан бол 2024 онд 30 сая тонн нүүрс экспортлохоор зорьж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.