АНУ-ын “Fox News”-ийн сэтгүүлч Москвад ирж, С.Лавровтой ярилцлага хийжээ
Анд нөхдийн мэдээ
2024-12-05
Өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн ярилцлагаараа олны анхаарлыг татсан тоймч, Америкийн “Fox News” сувгийн хөтлөгч Такер Карлсон энэ удаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой ярилцлага хийхээр Москвад ирсэн байна. Тэрбээр Украины дайны талаарх Оросын цаашдын бодлогыг тодруулахаар С.Лавровтой хэдэн цагийн ярилцлага хийсэн тухайгаа мэдэгдсэн бөгөөд ярилцлагаа удахгүй нийтэлнэ гэдгээ хэлжээ. “Fox News” сувгийн "Tucker Carlson Tonight" нэвтрүүлгийг долоон жилийн турш хөтөлсөн Т.Карлсоныг Оросын талыг баримтлагч, Д.Трампыг дэмжигч гэж үздэг ажээ. Тэрбээр консерватив үзэлтнүүдийн дунд маш их нэр хүндтэй, өнгөрсөн сонгуулиар Д.Трампын сонгогдох үйл явцад онцгой нөлөө үзүүлсэн гэдэг. Өнгөрсөн хоёрдугаар сард тэрбээр Украины дайн эхэлснээс хойш В.Путинтэй нүүр тулсан ярилцлага хийсэн Барууны анхны сэтгүүлч болсон юм. Ирэх оны нэгдүгээр сард албан тушаалаа хүлээж авах Д.Трамп Украины дайнд хэрхэн нөлөөлөх нь мөн энэ ярилцлагын гол сэдэв байсан талаар Т.Карлсон хэлсэн ч С.Лавров юу гэж хариулсан талаар дурдаагүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.