Хоёр аймагт дэвшилтэт технологи бүхий өвлийн хүлэмж барина
Чихэнд чимэгтэй
2024-12-05
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Монгол улсад хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж эдийн засгийг дэмжих төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан сум, Төв аймгийн Баянчандмань суманд 1000 м/кв талбайд дэвшилтэт технологи бүхий өвлийн шилэн хүлэмж байгуулж байна. Дархан-Уул аймаг дахь өвлийн хүлэмжийг “Их Мориг” ХХК-ийн эзэмшил газарт байгуулж буй нь өндөрлөх шатандаа оржээ. Энэхүү төсөл өнгөрсөн оны долоодугаар сард эхэлсэн бөгөөд 2026 он буюу гурван жилийн хугацаанд хэрэгжих юм. Төсөл Монгол улсын хэмжээнд төмснөөс бусад төрлийн хүнсний ногооны үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх, хүн амыг жилийн туршид шинэ ургацын ногоогоор хангахын зэрэгцээ хүнсний аюулгүй байдлыг сайжруулж, ажилгүйдлийг бууруулан, өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.