images

Парисын Нотр-Дамын сүмийг сэргээн засварлах ажил бүрэн дуусчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-05


   Францын Парис хотын түүхэн дурсгалт газар болох Нотр-Дамын сүмийг сэргээн засварлах ажил бүрэн дуусч, үүд хаалгаа нээх болж байна. 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр сүмд түймэр гарсны улмаас хааж, сэргээн засварлаж эхэлснээс хойш 2063 хоногийн дараа ийнхүү шинэ дүр төрхөөр дахин нээгдэж байна. BFM телевизийн мэдээлснээр, сүмийг сэргээн засварлах ажилд зөвхөн аюулгүй байдлыг хангахын тулд хоёр жил, зургаан сар зарцуулсан байна. Сүмийн сэргээн босголтод Францын өнцөг булан бүрээс өрлөгчин, мужаан, барилгын ажилчид зэрэг 2000 гаруй хүн дайчлагдан оролцож, 700 сая евро зарцуулжээ. Энэ зардлыг дэлхийн 150 орны 340 мянган хүнээс 846 сая еврогийн хандиваар босгосон байна. Хандивлагчдын ихэнх нь францчууд боловч 60 сая еврог АНУ зэрэг гадаадын хандивлагчдаас цуглуулсан аж. Галд шатсан дээврийн модон байгууламжийг сэргээхэд 2000 царс мод ашигласан бөгөөд Францын ой модны нийгэмлэг 1200 ширхэг мод хандивласан байна. Сүм энэ сарын 7-ны өдөр албан ёсоор нээгдэнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.