images

Модон барилдаанчид ДАШТ-ээс 13 медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-04


   Киргизстан улсын Бишкек хотноо өнгөрөгч сарын 30-наас энэ сарын 1-ний өдрүүдэд болсон Мас-рестлинг буюу модон барилдааны ДАШТ-д 39 орны 265 тамирчин өрсөлдлөө. Тэмцээн өсвөр үе, насанд хүрэгчид, үнэмлэхүй жин гэсэн гурван төрөлд 23 жингийн ангиллаар болсноос манай улсын баг тамирчид 13 медаль хүртжээ. Улмаар 2025 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулах эрхийг авав. Мөн манай өсвөрийн тамирчид багийн дүнгээр гуравдугаар байр эзэлж хүрэл цомын эзэд болсон бол тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын шүүгч С.Тэлмэн, Б.Даариймаа нар ажиллаж, олон улсын А зэрэглэлийн шүүгчийн үнэмлэхтэй болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.