Монголд дрон үйлдвэрлэнэ
Чихэнд чимэгтэй
2024-12-04
Засгийн газраас хөдөө аж ахуй, байгаль хамгаалах, хүргэлтийн үйл ажиллагаанд дрон нэвтрүүлэхэд анхаарч, дроны тусгай бүс байгуулахаар болсон билээ. Энэ хүрээнд УИХ-ын хаврын чуулганаар дроны хуулийг батлуулах, дрон нисгэх оператор бэлтгэх ажлуудыг төлөвлөөд байгаа юм. Тэгвэл өчигдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд Өмнөд Солонгосын дрон хөгжүүлэгчдийн холбоо болон “Сандори дрон” компанийн төлөөлөлтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ингэснээр Монголд Өмнөд Солонгосын технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, дроны технологи, нөү хауг харилцан солилцоход нэг шат ахиж байна. Тодруулбал, ирэх хавраас байгаль орчин, хөдөө аж ахуй, алсын зай, сургалт, онцгой байдал гэсэн таван төрлийн, 20-30 кг даацтай, -25-35 хэмд ажиллах дроныг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Сонирхуулахад, Өмнөд Солонгос улс 2023 оноос хүргэлтэд дрон нэвтрүүлж, 2.3 км зайд долоон минутад хүргэлт хийдэг болжээ. Тус улс дроны стратегийн дөрвөн бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд алслагдсан бүсэд таван кг хүртэлх ачааг хүргэх, хоёр га газарт 28 минутад хор цацах үйлчилгээг нэвтрүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.