images

Тив дэлхийн аварга үсчин, гоо засалчид Дарханд улсын аваргаа тодруулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-04


   Улсын аварга шалгаруулах үсчин, гоо засал, хумс урлалын 26 дугаар тэмцээн Дархан-Уул аймагт өчигдөр эхэллээ. Монголын үсчин, гоо засалчдын холбооны санаачилгаар зохион явуулж буй тус тэмцээнд нийслэл хот, 15 аймгийн 180 орчим оролцогч 23 төрөлд ур чадвараа сорин өрсөлдөж байна. Энэ жилийн тэмцээн Ази тив, дэлхийн тэмцээнд өндөр амжилт гаргасан үсчин, гоо засалч, хумс засалчид ирж, үс болон гоо сайхны дэлхийн чиг хандлага, өвөрмөц урсгалуудыг Монголд нэвтрүүлэх, туршлага солилцох, мөн  шинэ загварын үс тайралт, самналт, сонгомол хэлбэржүүлэлт, хумс урлал, үйлчилгээний технологиос харилцан суралцах боломжтойгоор онцлог ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.