images

Баянхонгор: Ноос, ноолууран хувцас залгаж оёх үйлдвэртэй боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-04


   Баянхонгор аймаг ноос, ноолууран хувцас залгаж оёх кителийн үйлдвэртэй боллоо. Өнгөрсөн хугацаанд тус үйлдвэрийн байрыг бэлтгэх, тоног төхөөрөмжөө татах ажлуудыг "Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпораци" ХХК хийж, ашиглалтад ороход бэлэн болсныг “Нээлттэй Баянхонгор” цахим хуудсанд мэдээлсэн байна. 80-100 хүнийг ажлын байраар хангах уг үйлдвэрт ажиллах оёдолчдын төлбөрийг нь дааж сургаж авчээ. Цаашид маркетинг, борлуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг “Woman ceo” клуб хариуцан явуулах аж. Үйлдвэр анхны захиалгаа Улаанбаатар хотын үйлдвэрүүдээс авч, үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа бөгөөд оёдолчноор суралцан ажиллах сонирхолтой орон нутгийн иргэдийг ажлын байранд бүртгэсээр байгаа ажээ.  Кителийн үйлдвэрт ажиллахыг сонирхолтой иргэд "Тоонот гялбаа" хоршооны 9311-0799  утсаар холбогдоно уу.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.