Уртын дуучин Н.Норовбанзадын дүрийг дурсгалын зоосонд мөнхөллөө
Чихэнд чимэгтэй
2024-12-04
Монголбанкнаас улс орны түүхэн үйл явдал, алдар цуут хүмүүс, өв соёл, спортын амжилт үзүүлсэн гавьяатнуудыг онцлон дурсгалын зоос гаргадаг уламжлалтай. Энэ дагуу Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын дүрийг дурсгалын зоосонд мөнхөллөө. “Намжилын Норовбанзад” хэмээх дурсгалын мөнгөн зоосыг 2 унц буюу 62.2 гр жинтэй, 38.61 мм диаметртэй, Smartminting, High Relief технологиор “Койн Инвест траст” компанид үйлдвэрлэжээ. Дурсгалын зоосны нээлтийг өчигдөр Монголбанкны Эрдэнэсийн сангийн мөнгөн тэмдэгтийн танхимд Монгол-Японы хооронд соёлын харилцааны гэрээ байгуулсны 50 жилийн ойн хүрээнд хийжээ. Ардын жүжигчин Н.Норовбанзадын бүтээл “ЮНЕСКО”-гийн Аман болон соёлын биет бус өвийн шилдгээр бүртгэгдэж байсан төдийгүй Монгол үндэстэн, угсаатан, ястны эрт дээр үед бүтээж, олон зуун жилээр өвлөн эзэмшиж, хөгжүүлж ирсэн уртын дууг хүн төрөлхтний соёлын өв сангийн салшгүй хэсэг гэдгийг нотолж, дэлхий дахинд баталгаажуулан таниулсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.