images

Монгол оюутнууд Мэс заслын олон улсын олимпиадад гуравдугаар байранд шалгарчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-03


  60 жилийн ойгоо тэмдэглэж буй Казахстаны "Астана” анагаах ухааны их сургууль улсынхаа Эрүүл мэндийн яамтай хамтран өнгөрсөн сард Мэс заслын олон улсын олимпиадыг зохион байгууллаа. Хоёр хоногийн турш таван улсын 13 баг, 400 гаруй оюутан өрсөлдсөн уг олимпиадад манай улсаас оролцсон 10 оюутан, хоёр эмч багийн нийлбэр дүнгээр гуравдугаар байранд шалгарчээ. Олимпиадад оролцогчид мэс заслын 11 төрөл, 15 даалгаврыг гүйцэтгэж өрсөлдсөнөөс монгол оюутнууд долоон төрөлд нь байр эзэлжээ. Тухайлбал, пластик мэс засал, хэвлийн хөндийн мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төрөлд тус тус дэд байр, мөн бүдүүн шулуун гэдэсний мэс засал, гэмтлийн мэс засал, хэвлийн хөндийн дурангийн мэс заслын төрөлд тус бүр хүрэл медаль хүртсэн байна. Монголын анагаахын салбарын оюутнууд Мэс заслын олон улсын олимпиадад одоогоос долоон жилийн өмнө оролцож байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.