images

Монгол улс 99 эмэгтэй хурандаатай

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-03


   Манай улс цэргийн эмэгтэй алба хаагчдадаа 30 жилийн өмнөөс хурандаа цол олгож эхэлжээ. Анх энэ цолыг төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй алба хаагчдад 1936 оны гуравдугаар сарын 2-ноос олгож эхэлсэн бөгөөд ойн тэмдэглэлт өдөр өчигдөр тохиож "Монгол хурандаа" нийгэмлэгээс анх удаа эмэгтэй хурандаа нарт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Хурандаа цол олгосон энэ 88 жилийн хугацаанд нийт 3000 гаруй хурандаа төрөн гарсны 99 нь эмэгтэй алба хаагч гэдгийг "Монгол хурандаа" нийгэмлэгээс мэдээллээ. Нийт есөн байгууллагаас төрөн гарсан тэдгээр эмэгтэйчүүдийн анхных нь Эмэгтэйчүүдийн хорих ангийн дарга асан Р.Оюунбадам бөгөөд тэрбээр 1994 онд хурандаа цол хүртэж, 1996 оны долоодугаар сарын 5-нд Гавьяат хуульч болж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.