images

Морингийн давааны автобус бааз ашиглалтад ороход бэлэн болжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-03


   Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Морингийн даваанд шинээр нийтийн тээврийн автобус бааз ашиглалтад ороход бэлэн боллоо. Шинэ баазын дулаан гарааш 110 автобус, гадаа зогсоол 150 автобусны багтаамжтайгаас гадна авто угаалга, засварын төв, уурын зуух, цахилгаан автобус цэнэглэх хэсэг, кузов засвар, тосолгоо сэлбэгийн агуулах, шатахуун түгээх станц, шалган нэвтрүүлэх байр, төрийн үйлчилгээний нэгдсэн төвтэй юм. Хотын дарга Х.Нямбаатар энэ оны эхээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй уг уг баазын барилгын ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгаснаар 10 сарын дотор 10 обьектыг барьж дуусгасан байна. Төслийн гүйцэтгэгчээр “Улз буянт пропертиз” ХХК ажиллажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.