Цахилгаан шатанд гацсан хүүхэд гэрийн даалгавраа ажиггүй хийсээр суужээ
Анд нөхдийн мэдээ
2024-12-03
Хятадын Хубэй мужид цахилгаан шатанд гацсан 11 настай охин огт ажралгүй хичээлээ хийсээр суусан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Камерын бичлэгт үзүүлснээр, цахилгаан шат зогсоход охин гарахаар оролдож үзээд чадаагүй байна. Гэвч сандраагүйгээр үл барам, гэртээ байгаа мэт тайван суугаад дэвтэр номоо гарган хичээлээ хийж эхэлсэн байна. Цахилгаан шат 7-8 давхрын хооронд гацсан бөгөөд техникийн ажилчид ирэх хооронд цагдаа нар лифтний гаднаас охиныг тайвшруулж, удахгүй засварчид түүнийг гаргаж авна хэмээн тайлбарлаж өгчээ. Хэсэг хугацааны дараа засварчид ирж хаалгыг онгойлгоход цахилгаан шатны шалан дээр тайван суугаад хичээлээ хийж байсан охин дэвтэр номоо цүнхэндээ хийгээд гарч ирсэн байна. Тэрбээр "Цахилгаан шат гацсаныг мэдээд жаахан айсан. Гэвч цаг ашиглан, хийж амжаагүй гэрийн даалгавраа хийхээр шийдсэн. Хичээлээ хийгээд эхэлсэн чинь айхаа больчихсон” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.