images

Хятад: Ариун цэврийн хэрэглэл үйлдвэрлэгч компани хэрэглэгчдээсээ уучлал гуйв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-03


   Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл үйлдвэрлэгч Хятадын томоохон компани бүтээгдэхүүний зохимжгүй хэмжээтэй холбоотой шүүмжлэл гарсан явдалд эмэгтэйчүүдээс уучлалт гуйсан байна. Тодруулбал, энэ сарын эхээр нэгэн эмэгтэй Xiaohongshu” олон нийтийн сүлжээнд нэгэн дүрс бичлэг нийтэлж, Хятадад борлуулалт сайтай есөн төрлийн ариун цэврийн хэрэглэлийн уртын хэмжээ хайрцган дээр тэмдэглэснээс өөр байсныг илчилсэн нь хэрэглэгчдийн анхаарлыг татсан юм. Бичлэгт уг эмэгтэй бүтээгдэхүүний хайрцаг дээр заасан уртын хэмжээг бодит хэмжээтэй харьцуулж, хэмжээндээ хүрэхгүй байгааг дурдан үйлдвэрлэгчдийг шүүмжилж "Хэдхэн см хэмнээд баяжиж болно" хэмээн хошигножээ. Улмаар ABC компанийн үүсгэн байгуулагч Дэн Жинхэн хэвлэлийн хурал хийлгэж толгой бөхийн уучлал гуйсан бөгөөд "Зохисгүй үйлдэл гаргасандаа гүнээ хүлцэл өчье" гээд, бүтээгдэхүүнээ сайжруулж, савлагаан дээр заасан хэмжээг баримтлах болно гэдгээ амласан байна. Хэрэглэгчдийн дургүйцэх болсон шалтгаан нь, дээрх маргаан гарах үед компанийн албаны хүн хэрэглэгчийн асуултад Манай бүтээгдэхүүн танд таалагдахгүй байгаа бол хэрэглэхгүй байж болно” гэж хариулснаас үүдэлтэй юм. Үүнд нэгэн оюутан бүсгүй "Тэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэхгүй хаачдаг юм гэж эмэгтэйчүүд биднийг басамжилж байна” хэмээн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь хэрэглэгчдийн эсэргүүцлийг бүр өдөөж , шүүмжлэл илүү газар авсан хойно тус компани ийнхүү уучлал гуйсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.