Оксфордын толь энэ оны онцлох үгээр brain rot гэдэг үгийг тодруулав
Анд нөхдийн мэдээ
2024-12-03
Оксфордын англи хэлний толь бичгийн редакц 2024 оны онцлох үгээр Instagram Reels болон YouTube Shorts зэрэг 60 секундэд багтах богино хэмжээний контентыг хэтэрхий их үзсэнээс болж хүний сэтгэцэд өөрчлөлт орж буйг шүүмжилсэн “brain rot” гэдэг үгийг тодруулжээ. Энэ үг нь аар саар зүйл, ялангуяа цахим контентыг хэтрүүлэн үзэж буй явдалд санаа зовнилоо илэрхийлэхдээ хэрэглэдэг үг ажээ. “Brain rot” буюу тархины ялзрал гэсэн утга агуулсан энэ үгийн хэрэглээний давтамж өнгөрсөн жилтэй харьцуулахад 230 хувиар өссөн байна. 1854 онд Хэнри Дэвид Торогийн "Walden" зохиолд энэ үг анхлан дурдагдсан аж. Зохиолч тухайн үед Их Британийн нийгэмд хүний сэтгэлгээний үнэ цэнийг бууруулах хандлага нэмэгдэж байгааг шүүмжилж, үүнийг "сэтгэцийн болон оюуны чадавх буурах үйл явц" гэж нэрлэн уг нэр томьёог хэрэглэжээ. Тэрбээр "Англичууд ялзарсан төмсийг арчлах гэж оролдож байхаар илүү өргөн тархсан тархины ялзралыг эмчлэх оролдлого хийхгүй байгаа нь сонин” гэж халагласан байдаг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.