III эмнэлэг хоёр жил дараалан шилдэг эмнэлгээр шалгарлаа
Чихэнд чимэгтэй
2024-12-03
Улсын гуравдугаар төв эмнэлэг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллагаар шалгарчээ. Тус шагналыг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих чиглэлээр салбартаа бүтээлч санаачилга өрнүүлж, туршлага, мэдлэгээ түгээн дэлгэрүүлж буй эрүүл мэндийн байгууллагад олгодог бөгөөд өнгөрөгч долоо хоногт болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоо” үндэсний чуулганы үеэр өргөмжлөл, цомыг нь гардуулан өгсөн байна. Гуравдугаар эмнэлэг сүүлийн гурван жилд энэхүү номинацид нэр дэвшиж байгаа бөгөөд 2022, 2024 онуудад эрүүл мэндийн шилдэг байгууллагаар шалгарч байжээ. Мөн жил бүрийн гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлэх, орчин нөхцөлөө сайжруулах ажлуудыг тусган хэрэгжүүлж ирсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.