images

Төрийн банк хүртээмжээр түүчээлэгч боллоо

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2024-12-02


   Тогтвортой хөгжлийг дэмжигч Төрийн банк нь байгаль орчин, нийгэмд ээлтэй байх, банк санхүүгийн үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэн, тусгай хэрэгцээт иргэдийн эрхийг хангаж, дэмжих чиглэлээр ажилласаар ирсэн билээ. Энэ ч утгаараа тэдгээр иргэдийг эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн технологийн шийдлүүдийг танилцуулах зорилготой “Ability expo” арга хэмжээг хоёр дахь жилдээ хамтран зохион байгууллаа. Мөн энэхүү арга хэмжээний үеэр харилцагчдад дохионы хэлмэрчтэйгээр явуулын банкны үйлчилгээ үзүүлж, тусгайлан бэлтгэсэн брайл үсэг бүхий брошур, тараах материал ашиглан санхүүгийн зөвлөгөө мэдээлэл хүргэжээ. Тус арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс Төрийн банкийг санхүүгийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэж байгааг үнэлэн “Хүртээмжээр түүчээлэгч бизнес”-ээр өргөмжиллөө. Төрийн банк нь банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг тусгай хэрэгцээт иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн тэдний санхүүгийн боловсролыг дэмжин шаардлагатай сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилтны ажиллах орчин, нийгмийн баталгааг хангах, дэмжлэг тусламж үзүүлэх зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулж өөрсдийн байгаль орчин нийгэм засаглалын бодлоготой уялдуулан эдгээр иргэдийг дэмжин ажиллаж байна. Төрийн банк орон даяарх 500 гаруй салбар нэгжээ шат дараатайгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам, ариун цэврийн өрөө, автомашины зогсоолтой болгож байгаагаас тэдгээр иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учруулахгүй байх үүднээс харилцах харилцааны онцлог, биеийн хэлэмж, үгийн сонголт, үйлчилгээний онцлогийн талаар сургалтыг зохион байгуулдаг ажээ. Өнөөдрийн байдлаар Төрийн банк нийт 100 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж, тухайн ажилтанд улиралд нэг өдрийн цалинтай чөлөөг эмнэлгийн үзлэгт хамрагдахад нь зориулан олгож тэдний ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.