Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчдад ухаалаг утас, таблет олгов
Чихэнд чимэгтэй
2024-12-02
Монгол, Герман улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд тусгай хамгаалалттай 41 газарт таблет, ухаалаг гар утас хүлээлгэн өгчээ. Ингэснээр байгаль хамгаалагчид хөдөө хээр, цаг агаарын янз бүрийн нөхцөлд хариуцан хамгаалж буй бүс нутагтаа зэрлэг амьтны судалгаа, шинжилгээ, ажиглалт хийх, нарийвчилсан мэдээ баримт цуглуулах, тэмдэглэх, дамжуулах дижитал тоног төхөөрөмжөөр хангагдаж байна. Мөн тусгай хамгаалалттай газрын нэгдсэн сүлжээний цахим хуудас www.mpa.gov.mn болон хамгаалалтын захиргаадын цахим хуудсыг стандартад нийцүүлж шинэчлэх сургалтыг өнөөдөр зохион байгуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.