images

"Монгол" телевизийн "The Voice kids" шоу Азийн телевизүүдийн наадмаас шагнал хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-02


   "Монгол HD" телевизийн "The Voice Кids Mongolia" шоу нэвтрүүлэг Азийн телевизүүдийн шилдгийг тодруулах 29 дэх удаагийн наадмын "Нутагшуулсан шилдэг контент" төрөлд шагнал хүртлээ. Тус телевиз энэ төрөлд "The Voice Кids Mongolia"-гаас гадна "Авьяаслаг Монголчууд" нэвтрүүлгийг, мөн "Шилдэг хөтлөгч" төрөлд "The Voice Кids Mongolia" шоуны хөтлөгч Э.Ууганбаярыг нэр дэвшүүлсэн юм. "The Voice", "The Voice Kids" франчайз шоу нь Нидерландын "Endemol B.V." энтертэйнмэнт компанийн бүтээл бөгөөд компанийн эзэн, продюсер Жон де Молийн санаа юм. Шат шатны шалгаруулалтаар дуулах ур чадвар, авьяасаа сорин өрсөлддөг "The Voice Kids" шоу манай улсад энэ оны хоёрдугаар сарын 18-наас үзэгчдийн хүртээл болсон билээ. "The Voice" шоуны "The Voice Kids", "The Voice Teens", "The Voice Senior" зэрэг долоон хувилбарын лицензийг одоогоор дэлхийн 77 орон худалдан авч дэлгэцийн бүтээл болгоод байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.