images

“Монгол хаан” жүжгийг Японд тоглоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-02


  Азийн аялан тоглолтоо Сингапурын "Марина Бэй Сэндс" театраас эхлүүлсэн “Монгол хаан” жүжгийг ирэх онд Япон улсад тоглохоор болжээ. Жүжгийн багийнхан Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд, Улс тунхагласны баярын өдөр Японы соёлын тэргүүлэх компаниудын нэг "Tremendous Entertainment" компанитай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Ингэснээр "Монгол хаан" жүжиг 2025 оны сүмогийн Аки башё, Кюшюү башё хоёрын дундуур буюу аравдугаар сарын 10-20-ны хооронд Токиод, аравдугаар сарын 24-26-ны хооронд Нагояа хотод тоглогдохоор болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.