images

Германы музей монгол бүтээлийг сан хөмрөгтөө авчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-02


  Монголын урчуудын эвлэлийн гишүүн Н.Сүхбүрэн Германы Дюссельдорф хот дахь "Hetjens" керамик урлалын музейд өнгөрөгч долоо хоногт үзэсгэлэнгээ гаргалаа. Үзэсгэлэн гаргахыг урьсан тус музей түүний бүтээлийг сан хөмрөгтөө албан ёсоор бүртгэн авчээ. "Hetjens"  музей сан хөмрөгтөө нэн эртний болон орчин үеийн шилдэг керамик урлалыг цуглуулан хадгалдгаараа алдартай. Одоогоор тус музейд дэлхийн улс орнуудаас цуглуулсан, дээд тал нь 8000 жилийн настай 20 мянга гаруй үзмэр байна. Музей монгол уран бүтээлчийн бүтээлийг сан хөмрөгтөө багтаасны анхных нь Н.Сүхбүрэн болов.  Тэрбээр үзэсгэлэнгийн үеэр орчин цагийн Монголын керамик урлагийн хөгжил, чиг хандлагын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.