images

ОХУ: Голын усанд осолдсон эзнээ нохой нь дөрвөн хоног хүлээжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-02


   ОХУ-д Свердловск мужийн Уфа голыг унадаг дугуйгаар гаталж явсан 50 гаруй насны эрэгтэй голд унаж сураггүй болоход, дагуулж явсан нохой нь эзнээ эрэг дээр дөрвөн хоног хүлээжээ. Их Британийн “The Sun” сонины мэдээлснээр энэ явдал өнгөрсөн сарын 27-ны өдөр болсон бөгөөд тэрбээр Белка нэртэй нохойтойгоо хөлдсөн голыг гаталж яваад осолдож, дөрвөн хоногийн дараа цогцос нь олдсон байна. Дуудлага авсан аврах ангийн ажилтнууд ослын газарт дөрвөн хоног ажилласан бөгөөд тэр хугацаанд Белка голын эрэг дээр эзнээ хүлээсээр байжээ. Ар гэрийнхэн нь нохойг хэд хэдэн удаа гэртээ дагуулж ирсэн боловч тэр даруй буцаж эзнийхээ осолдсон газар дээр очсоор байсан аж. Аврах ажиллагаа явагдаж байх хугацаанд Белка голын ус руу үсэрч орох гэж хэд хэдэн удаа оролдож, аврагчид түүнийг барьж хорьсон байна. Одоогоор Белкаг талийгаачийн ач хүү асарч байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.