Найруулагч П.Золжаргалд Японы Элчин сайдын өргөмжлөл хүртээнэ
Чихэнд чимэгтэй
2024-11-29
Монгол улсад суугаа Японы Элчин сайдын яамнаас "Баавгай болохсон" киноны найруулагч П.Золжаргалд Элчин сайдын өргөмжлөл хүртээхээр болжээ. Манай улсаас өмнө нь УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, академич С.Нарангэрэл, дуучин Д.Оюунтүлхүүр нарт олгож байсан уг өргөмжлөлийг хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог уламжлалтай. Энэ удаагийн өргөмжлөлийг П.Золжаргалд ирэх сарын 5-ны өдөр гардуулна. П.Золжаргал нь Японы Обирин их сургуулийн кино найруулагчийн ангид 100 мянган ам.долларын тэтгэлэгтэйгээр суралцаж 2008 онд төгссөн юм. Тэрбээр 2016-2017 онд "Баавгай болохсон" киноны зохиолоо бичээд 3000 ам.долларын шагналын сантай, залуу найруулагчдад зориулсан "Talents Tokyo” уралдаанд оролцон түрүүлж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.