images

Өмнөд Солонгос: Хотын замаар цанаар гулгаж явсан эр хэн байв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-29


   Өмнөд Солонгост их хэмжээний цас орсны улмаас зам хаагдаж, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зогссон үед төв замд цанаар гулгаж яваа нэгэн эр олны анхаарал татав. Кёнгидо аймгийн Ёнин ахлах сургуулийн биеийн тамирын багш Ким Жонмин жирийн үед сургуульдаа ирэхдээ 20 минут явдаг байсан бол энэ өдөр их цасан дунд цанаар 1 цаг 30 минут орчим хугацаанд явж ирсэн байна. Тэрбээр нийтийн унаанд суухаар гэрээсээ гарсан ч гар утсанд нь ирсэн мэдээллээр цасны улмаас шугамын автобусны хөдөлгөөн зогссон байсан тул буцаж гэртээ орон цана хөлөглөж гарсан байна. Ким багш нэгэн цагт цанын улсын шигшээ багийн тамирчин байсан бөгөөд ахлах сургуулийн хоёрдугаар ангиасаа шалгарч улсын шигшээ багийн тамирчнаар долоон жил ажилласан байна. Хотын замд цанатай явж олны анхаарлыг татсан талаараа тэрбээр “Би цагтаа ажилдаа очих ёстой гэсэн ганцхан бодолтой гэрээсээ гарсан. Харин сургууль дээрээ ирэхэд их цасны улмаас хичээл амарсан байлаа. Цахим орчинд миний тухай яриа болсныг хожим мэдсэн” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.