images

Талархлын баяраар америкчууд яагаад цацагт хяруулаар зоог барьдаг вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-29


   Энэ сарын 27-ны өдрөөс АНУ-д Талархлын баяр эхэлсэн. Энэ баяраар ам бүлээрээ нэг дор цугларч, цацагт хяруулын махаар зоог барьдаг уламжлалтай. Тэгвэл цацагт хяруул яагаад америкчуудын баярын ширээний зоог болсон бэ? Анх 1621 оноос АНУ-д цагаачилж ирсэн Британийн пуритан шашинтнууд Талархлын баяраар цацагт хяруулаар зоог барьдаг болсноос уламжлалтай ажээ. Уг нь Европт энэ баяраар галууны махаар ширээгээ чимж зоог барьдаг байсан бол Хойд Америкт галуу ховор, харин цацагт хяруул элбэг, бас бие томтой, олдоц сайтай байснаас үүдэлтэй аж. Техасын A&M их сургуулийн профессор Трой Биком үүнийг баталж "Англичууд Америкт цацагт хяруул авчирч баярын хүнс болгосон. Тухайн үед Америкт цацагт хяруул хамгийн элбэг байсан” гэжээ. 1863 онд ерөнхийлөгч Абрахам Линкольн Талархлын өдрийг үндэсний баяр болгон зарлах үед тус улсад багаар бодоход 10 сая гаруй цацагт хяруул байсан гэсэн тооцоо бий. Улмаар цацагт хяруулыг онцгойлон үзэж Америкийн бэлгэдэлт шувуу болгосон бөгөөд ерөнхийлөгч асан Бенжамин Франклин “Бусад шувуудын хоол тэжээлийг булаадаг бүргэд биш, харин хулгайчаас эзэмшил нутгаа хамгаалдаг цацагт хяруул бол манай үндэсний шувуу юм” гэсэн байдаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.