images

Токио: Оны сүүлийн "Их дуулга"-д 20 жүдоч зодоглоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-29


   Олон улсын жүдо бөхийн холбооноос 2024 оны “Их дуулга” ангиллын жүдо бөхийн цуврал тэмцээний хаалтыг ирэх сарын 7-нд хийх гэж байна. Японы Токио хотод болох уг тэмцээнээр 2024 оны жүдогийн олон улсын цуврал тэмцээн дуусаж байгаа юм. “Бага дэлхийн аварга” гэгддэг уг тэмцээний энэ удаагийнхад одоогоор 47 орны 245 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлээд байгаа бол манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй 11 тамирчин зодоглоно. Тэднийг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нар удирдах аж. Сонирхуулахад, Монголын жүдо бөхийн тамирчид энэ онд тив, дэлхийн тэмцээнүүдээс таван алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, Олимпын наадмаас нэг мөнгө, ДАШТ-ээс нэг алт, нэг хүрэл, Азийн аваргаас гурван алт, гурван мөнгө, таван хүрэл медаль, "Их дуулга"-аас нэг алт, нэг мөнгө, таван хүрэл медаль, "Гран-при" тэмцээнээс хоёр хүрэл медаль тус тус хүртсэн амжилттай байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.