images

Ирэх оноос ахмадуудыг ажилд авна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-29


  Манай улс ирэх оноос ААН, албан байгууллагуудад ахмадуудыг ажиллуулж эхэлнэ. Тодруулбал, "Ахмад настны тухай" хуулинд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж, байгууллагууд нийт ажилтныхаа хоёр хувийг ахмадуудаар бүрдүүлэх юм. Уг хуулийн өөрчлөлтөд өмчийн хэлбэрээс үл хамааран 50 ба түүнээс дээш тооны ажилтантай байгууллага нийт ажлын байрныхаа хоёр хувиас доошгүй орон тоонд ахмад настныг ажиллуулахаар тусгажээ. Харин үүнд газар доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлтэй ажлын байр хамаарахгүй. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хүсэл сонирхолд нь тулгуурласан ажлын байранд зуучилж, эрүүл, идэвхтэй наслалтыг нь дэмжих цогц төвүүд байгуулж, асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгийг Засгийн газраас мэдэгдэв. Монгол улсад өнөөдөр нийт 385 мянган ахмад настан байгаагаас 87.8 мянга нь албан ёсоор хөдөлмөр эрхэлж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.