images

“Uniqlo” компани Шинжааны даавууг ашигладаггүй

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-11-29


   Японы "Uniqlo” хувцас үйлдвэрлэгч компанийн захирал Тадаши Яанай Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд тариалсан хөвөн даавууг ашигладаггүй гэдгээ BBC телевизэд ярилаа. Тэрбээр энэ талаар анх удаа олон нийтэд ам нээсэн ч улс төрийн шинжтэй зүйл болох вий гэдгээс болгоомжилж байжээ. Хятад улс нь тус компанийн хамгийн том хэрэглэгч төдийгүй үйлдвэрлэлийнх нь гол бааз юм. Харин Шинжааны даавуу дэлхийд чанараараа тэргүүлдэг ч лалын шашинт, үндэстний цөөнх болох уйгуруудын хөдөлмөрийг мөлждөг тул H&M, “Nike”, “Burberry, “Esprit”, “Adidas” зэрэг компани тэндээс даавуу авахаа больсон юм. Мөн Т.Яанай Хятадын 1.4 тэрбум хүн амын дунд "Uniqlo" брэндийн дэлгүүр ердөө 900-1000 байгаа нь бага гэдгийг дурдаад "3000 болгож өсгөнө” гэжээ. Тус компани Хятад, Вьетнам, Бангладеш, Индонез, Энэтхэгт үйлдвэртэй.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.