images

Соёлын өвийн үндэсний төв түүх, соёлын 161 дурсгалыг сэргээн засварлажээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-28


   Соёлын өвийн үндэсний төвийн 13 сэргээн засварлагч энэ онд түүх, соёлын 161 дурсгалт зүйлийг сэргээн засварлажээ. Ингэхдээ улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 35 музей, соёлын байгууллагаас ирүүлсэн үзмэрүүдээс сэргээн засварлах боломжтой бүтээлийг сонгон авч ажилласан байна. Тэд уран зураг, баримал, керамик, мод, металл, даавуу, цаас, арьс, яс, чулуун эдлэл, танка зураг зэргийг лабораторид сэргээн засварласнаас гадна найман аймгийн 20 ширхэг чулуун дурсгалыг газар дээр нь очиж цэвэрлэж, бэхжүүлжээ. Энэ онд сэргээн засварласан бүтээлүүдээс түүх, соёлын 36 дурсгалт зүйлийг төлөөлөл болгон Соёлын өвийн үндэсний төвийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.