Харбины цас, мөсөн цэцэрлэгт хүрээлэнгийн урлал эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2024-11-28
Хятадын Хармөрөн мужийн Харбин хотноо 26 дахь удаагаа “Ice-Snow World” буюу цас, мөсөн цэцэрлэгт хүрээлэн бүтээх гэж байна. 10 сар хадгалсан мөсөөр 10 мянган урлаач мянга орчим бүтээлийг урлахаар өчигдөр ажилдаа оржээ. Энэ жил нэг сая м.кв талбайд цас, мөсөн цэцэрлэгт хүрээлэн бүтээж 12 дугаар сарын дундуур нээхээр төлөвлөсөн аж. Жил бүр Хятадын өвлийн аялал жуулчлалын төв цэг болдог энэ байгууламж өнгөрсөн онд 2.71 сая гадаад, дотоодын жуулчин татсан байна. Өнгөрөгч долоодугаар сард Харбин хотод дэлхийн хамгийн том цас, мөсөн байгууламжийг нээж Гиннесийн номд бүртгүүлсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.