images

Дэлхийн хакеруудын тэмцээний финалд монгол мэргэжилтнүүд шалгарлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-28


  Саудын Арабын Рияд хотноо эхэлж буй ёс зүйт хакеруудын "BlackHat CTF-2024" тэмцээний финалд Монголын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд шалгарлаа. Тодруулбал, Монголын "Харуул занги-2024" тэмцээний аварга Т.Ялгуун, "System center" сургалтын төвийн мэргэжилтэн М.Дөлгөөнбуян, “Шунхлай” группийн мэдээллийн аюулгүй байдлын баг шигшээ шатанд өрсөлдөхөөр болжээ. “Шунхлай” группийн багт кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Б.Тэмүүлэн, З.Гантүшиг, Ц.Номин-Эрдэнэ, Н.Энхсанаа, Э.Хангал нар багтаж байна. Салбартаа дэлхийн хамгийн нэр хүндтэй энэ удаагийн тэмцээнд 1600 гаруй баг, кибер аюулгүй байдлын 4000 гаруй мэргэжилтэн оролцсоноос шилдэг 250 баг финалд шалгарчээ. Улмаар өнөөдөр шийдвэрлэх шатны тоглолтууд эхэлж байна. Ёс зүйт хакер гэдэг нь тухайн байгууллага болон хувь хүний зөвшөөрөлтэйгөөр халдлага хийдэг, системийн өндөр түвшний мэдлэгтэй, олон улсаас баталгаажсан сертификаттай, ёс зүйн хэм хэмжээг маш сайн ухамсарласан хакерийг хэлдэг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.