Өмнөд Солонгос: Украины дайнд хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг шаардав
Анд нөхдийн мэдээ
2024-11-28
Өмнөд Солонгосын Ардчилсан намын Дээд зөвлөлийн гишүүн Ли Өн Жү Украины дайнд тус улс хөндлөнгөөс оролцох, тэр дундаа галт зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан санал гаргасан байна. Тэрбээр өнөөдөр парламентын байранд хэвлэлийн бага хурал хийлгэж, ийм санал гаргах болсон үндэслэлээ тайлбарлахдаа “БНСУ-ын Засгийн газар, Үндэсний Ассамблейд Үндсэн хуулиар олгогдсон үүрэг бол иргэдийн амь нас, өмч хөрөнгө, аюулгүй байдлыг хамгаалах явдал" гээд Орос, Украины дайн хоёр улсын хүрээнээс хальж олон улсын дайн болон өргөжихийн хамт Хойд Солонгос Орост цэргээ илгээсэн энэ цаг үед Өмнөд Солонгос улс Украинд зэвсэг нийлүүлбэл хоёр Солонгосын хооронд дайн дэгдэх магадлалтайг тэмдэглэсэн байна. Улмаар АНУ-ын шинэ Засгийн газар болоод Өмнөд Солонгосын хөндлөнгийн оролцоонд санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Дайныг энхийн замаар дуусгах шаардлагатайг тэрбээр дурдаад, ийм эгзэгтэй үед дайнд хөндлөнгөөс оролцох нь улс орныг хямралд оруулах эрсдэл үүсгэж байгаад санаа зовж буйгаа хэлжээ. Уг саналд Ардчилсан намын 70 гишүүн гарын үсэг зурж, Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, тэр дундаа дайны хохирлыг нөхөн сэргээхэд туслахыг уриалсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.