images

Жон Леннон "Битлз"-ээс  гарсныхаа дараа байгуулсан хамтлагтаа Эрик Клэптоныг урьж байжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-28


   Их Британийн домогт "Битлз" хамтлагийн гишүүн Жон Леннон хамтлагаасаа гарсны дараа дахин шинэ хамтлаг байгуулж, түүндээ Эрик Клэптоныг элсэхийг хүссэн захидал бичиж байжээ. Тэрбээр 1971 оны есдүгээр сарын 29-ний өдөр Э.Клэптонд найман хуудас захидал бичиж, хамтлаг байгуулах төлөвлөгөөгөө танилцуулж байсан байна. Түүний захидалд “Битлз”-тэй хамтран ажиллаж байсан продюсер Клаус Боорман, бөмбөрчин Жим Келтнер, төгөлдөр хуурч Ники Хопкинс, продюсер, хөгжмийн зохиолч Фил Спектор нар хамтарч буйг дурдаад, Э.Клэптоныг мөн нэгдэхийг хүсчээ. Улмаар Э.Клэптоны авьяасыг чин сэтгэлээсээ хүндэлдгээ илэрхийлж, амьд тоглолтын түүхэнд шинэ үзэгдэл болно гэж үзэж буй шинэ хамтлаг болон дуу хөгжмийн төслөө дэлгэрэнгүй тайлбарласан байна. Түүнчлэн эхнэр Йоко Оно нь хүртэл оролцох шинэ хамтлаг нь рок-н-роллыг дахин сэргээнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, зөвхөн дотоодод төдийгүй хилийн чанадад, тэр дундаа Орос, Хятадад аялан тоглохыг санал болгожээ. Мөн түүнийг хамтлагтаа нэгдэхийг албадахгүй ч элсэх талаар нухацтай бодож үзэхийг хичээнгүйлэн хүссэн байна.  Энэхүү ховор захидлыг ирэх сард дуудлага худалдаанд оруулах гэж байгаа аж. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.