Алтай Таван богд, Буйр нуур орчимд нисэх буудал байгуулна
Чихэнд чимэгтэй
2024-11-28
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авахын тулд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тогтоол гаргалаа. Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхаас 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулахыг тус тогтоолд тусгажээ. Мөн Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгадын "Дэглий цагаан", "Чингис хаан" нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таван богд, Буйр нуур орчмын бүсэд байгуулах 4C ангиллын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтыг эхлүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.