images

Манзушир хийдийн сахиусны тахилга болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-28


   Улаанбаатар хотоос 43 км зайд Төв аймгийн Зуунмод хотод орших 290 жилийн түүхтэй Манзушир хийдийн сахиусны их тахилга ирэх сарын 7-нд болох гэж байна. Сахиусны тахилгаар Гомбо, Лхам сахиусыг тахиж, лам нар нутгийн ард түмний сайн сайхны төлөө залбирал үйлдэж даатгахыг Манзушир хийд цахим хуудсандаа мэдэгджээ. Түүнчлэн сүсэгтэн олныг тахилгад ирэхдээ Гомбо, Лхам бурхны хөрөг, тавгийн идээ, сэржмийн архи бэлдэж авч ирэх шаардлагатайг бичсэн байна. Сонирхуулахад, Гомбо сахиусыг хүн малд тохиолдох гай зэтгэрийг даруулах, барцадаас ангижруулахын тулд урин залж, өргөл хүндлэл үзүүлдэг заншилтай ажээ. Харин Лхам бурханыг Балданлхам буюу монголоор хүндэтгэлийн нэр нь Төгс цогт охин тэнгэр гэх бөгөөд амьтай бүхнийг энэ яваа насанд нь өвчин зовлон, ханиад томуу зэрэг алив муу бүхнээс аврах, хойт насанд нь сайн мөрийг олох хүртэл нь шашныг сахиж амьтны тусыг үйлдэх тангарагтай номын сахиус ажээ. 

Гэрэл зургийг: Б.Баяр.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.