Индонез улс загасны сүү үйлдвэрлэж байна
Анд нөхдийн мэдээ
2024-11-28
Индонез улсын “Verikan Protein Initiative” олон нийтийн байгууллага загасны сүү үйлдвэрлэн хүнсэнд хэрэглэж эхэлсэн тухай “Тhe Wall Street Journal” сэтгүүл мэдээлэв. Газар нутаг нь бүхэлдээ далайгаар хүрээлэгдсэн тус улсад өнгөрсөн жилээс эхлэн саалийн үнээний тоо огцом буурч сүүний үйлдвэрлэл тасалдсан тул асуудлыг ийм аргаар шийдвэрлэх болсон байна. Загаснаас сүү гаргаж авдаг технологийн тухайд эхлээд загасчид загас барьж үйлдвэрт нийлүүлнэ. Үйлдвэрт загасны яс болон махыг химийн аргаар салгаж, дараа нь уураг ихтэй хэсгийг нь нунтаглана. Цагаан өнгөтэй уг нунтагт элсэн чихэр, гүзээлзгэнэ зэргээр амт оруулж улмаар тодорхой хэмжээний ус нэмснээр сүү болдог ажээ. Сүүг худалдаанд гарган хүнсэнд хэрэглэж эхэлсэн бөгөөд “Verikan Protein Initiative” байгууллагын тэргүүн хэлэхдээ "Ердийн сүүнээс огт ялгаагүй" гэжээ. Хэрэглэгчид ч үүнд ам сайтай байна. Түүгээр үл барам ирэх жилээс Зүүн өмнөд Азийн орнуудын сурагчдын үдийн цайнд загасны сүү нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тус улсын Засгийн газар энэ саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хэрэв загасны сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлбэл жилд 500 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн 4.5 тэрбум ам.долларын ашиг олж, 200 мянга орчим ажлын байр бий болно гэж үзэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.