images

Яармаг: 4.8 км цэвэр усны шугамыг зэвэрдэггүй хоолойгоор шинэчлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-28


   Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Яармагийн 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилснээр энэ даваа гарагаас эхлэн шинэ хоолойгоор цэвэр ус түгээж эхэллээ. Оршин суугчдын удаа дараа ирүүлж байсан санал гомдлын дагуу цэвэр усны шугамыг шат дараатайгаар шинэчилж байгаа нь энэ ажээ. Шинээр сольсон 4.8 км шугамын эх үүсвэрээс 500 гаруй барилга, байгууламж цэвэр усаа авдаг байна. Яармаг орчмын орон сууцны хороолол, барилгын ашиглалтыг хариуцагчид, орон сууцны конторууд дотор шинэ шугамдаа засвар үйлчилгээ, угаалга зэргийг тогтмол хийх шаардлагатайг холбогдох албаныхан тодотгов. Ингэснээр зэвтэй усны асуудал бүрэн шийдэгдэх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.