images

Ангела Меркель дурсамж номдоо В.Путинийг юу гэж тодорхойлов?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-28


   Германы канцлер асан Ангела Меркель 26-ны өдөр хэвлэн гаргасан дурсамж номдоо төрийн эрх барьж байхдаа Оростой ойр дотно харилцаатай байсан, Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлэхийг эсэргүүцэж байсан шалтгааны талаар тайлбарласан байна. “Эрх чөлөө” нэртэй дурсамж номдоо тэрбээр Германы канцлерээр ажилласан 16 жилийн улс төрийн үйл амьдралынхаа талаар голлон өгүүлсэн бөгөөд ном нь дэлхийн 30 хэлээр орчуулагдан гарчээ. А.Меркель бүрэн эрхийнхээ хугацаанд Герман, Оросыг шууд холбосон хийн хоолойг байгуулсан хэдий ч албанаасаа буусны дараа түүнийг Орост хэт найр тавьсан, Германыг Оросын хямд хийнээс хараат болгосон хэмээн шүүмжлэх болсон юм. Харин тэрбээр номдоо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг "Бусдыг үл тоомсорлодог, бас өөрийгөө голдог, өөртөө итгэлгүй” гэж сөргөөр тодорхойлоод бүрэн эрхийн хугацаандаа Оростой ойр харилцаа тогтоосон нь зөв бодлого байсан гэжээ. Улмаар Украиныг 2008 онд НАТО-д гишүүнээр элсүүлэхийг эсэргүүцсэн байр сууриа хамгаалж, НАТО-гийн нэр дэвшигчийн статус нь Украиныг Оросын түрэмгийллээс хамгаалж чадна гэж үзэх нь гэнэн явдал байсан гэжээ. Дурсамж номоо хэвлүүлсэнтэй холбогдуулан ВВС-д өгсөн ярилцлагадаа Оростой хийсэн хийн гэрээ нь Германы компаниудын ашиг тусын төлөө, Оростой энх тайвныг сахин хамгаалах зорилготой байсан гэдгийг онцолсон байна. Хэрэв Украиныг 2008 онд НАТО-д элсүүлсэн бол дайн эрт эхлэх байсан гэдгийг цохон дурджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.