Өмнөд Солонгос: Монголын эрэлч ноход ур чадварын тэмцээнд оролцоно
Чихэнд чимэгтэй
2024-11-28
Өмнөд Солонгосын Гаалийн байгууллагаас зохион байгуулдаг албаны нохойн ур чадварын тэмцээнд Монголын гаалийн эрэлч нохдыг оролцуулахаар болжээ. Тус улсын Гаалийн байгууллагын эрэлч нохойн сургалтын төвийн мэргэжилтнүүд энэ сарын 11-15-ны өдрүүдэд манай улсад ирж, Монголын гаалийн алба хаагчидтай туршлага солилцжээ. Энэ үеэрээ Монгол орны цаг уурын онцлог, албаны нохой сургах аргачлалд ижил төстэй болон ялгаатай зүйлс байгааг дурдаад цаашид Монгол улсын гаалийн байгууллагын эрэлч нохойн сургалтын төвд үржүүлж гаргаж авсан лабрадор үүлдрийн нохойг авч ашиглах, Албаны нохойн ур чадварын тэмцээнд Монгол улсын гаалийн байгууллагын эрэлч нохдыг оролцуулахаар тохиролцсон байна. Харин төлөөлөгчдийг ГЕГ-ын эрэлч нохойн сургалтын төвийн дарга Б.Наранбадрах хүлээн авч, төвийн бүтэц зохион байгуулалт, хийж хэрэгжүүлж байгаа ажлууд, албаны нохойн ашиглалт, зөрчил илрүүлэлт, үржлийн хөтөлбөрийн талаар танилцуулж харилцан мэдээлэл солилцож, Гаалийн түүхийн музейгээр зочилсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.