Монголд зураг авалт хийсэн “Харбин” киноны нээлтийг ирэх сард хийнэ
Анд нөхдийн мэдээ
2024-11-28
Японы колончлолын үед Солонгосын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцсэн Ан Жунгён (1879-1910)-ы тухай өгүүлэх тагнуулын сэдэвт “Харбин” киног ирэх сарын 25-нд Өмнөд Солонгост нээхээр болжээ. Тус кино өнгөрөгч есдүгээр сард болсон Торонтогийн олон улсын кино наадмын дэлгэцнээ дэлхийн нээлтээ хийсэн ч арилжааны зорилгоор дэлгэцнээ гарч эхлээгүй байгаа юм. Киноны зарим зураг авалтыг 2022 оны 11 дүгээр сард Монголд ирж Өмнөговь аймагт хийсэн. Энэ талаар найруулагч Ү Мин Хо “Монголд -40 хэмийн хүйтэнд гурван өдөр зураг авсан” хэмээн өчигдөр "Yonhap" агентлагт ярьсан байна. Киноны үйл явдал 1909 оны Хятадын Харбин хотод өрнөх бөгөөд зургийг нь Өмнөд Солонгос, Монгол, Латви гэсэн гурван улсад авчээ. Киноны гол дүр болох Ан Жунгёны дүрийг жүжигчин Хён Бин бүтээсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.