images

Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс авах тээврийн замыг судалж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-11-28


   Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлохоор зэхэж байгаа талаар “Reuters” агентлаг өнгөрөгч долоодугаар сард мэдээлсэн. Тэгвэл энэ удаа Монголоос ямар тээврийн замаар нүүрс авах нь тохиромжтой вэ гэдгийг судалж байгаа тухай уламжиллаа. Учир нь, өнгөрөгч долоодугаар сарын сүүлчээр “JSW Steel” компани 30 мянга, SAIL компани 3-5 мянган тонн коксжих нүүрсийг Хятадын боомтоор дамжуулан туршилтын журмаар Монголоос худалдан авах гэж байгаа ч энэ замыг цаашид ашиглах эсэхдээ эргэлзэж байгаа талаар тухайн үед мэдээлж байв. Гэвч одоо ч Орос, Хятад гэсэн хоёр гарцын нэгийг сонгохоор судалсаар байгаа аж. Энэ талаар SAIL компанийн ТУЗ-ийн дарга Амаренду Пракаш “Логистикоо яаж шийдэхээ бид судалж байна” гэжээ. Гангийн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог тус улсын “JSW Steel”, SAIL зэрэг хэд хэдэн компани манайхаас коксжих нүүрс худалдан авах юм. Тухайлбал, “JSW Steel” компани 2500, SAIL компани 75 мянган тонн коксжих нүүрс Монголоос хүлээн авах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэтхэгийн ган үйлдвэрлэгч компаниуд жилд 70 сая тонн коксжих нүүрс ашигладаг байна. Сонирхуулахад, Монголын нэг тонн коксжих нүүрс Австралийнхаас 50 доллароор хямд аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.