images

Төрийн банкны урамшуулалт аяны 50 сая төгрөгийн азтан тодорлоо

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2024-11-27


   Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банкнаас иргэдийг мөнгөө хуримтлуулж, санхүүгээ зөв удирдаж сурахад туслах зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя” урамшуулалт аяныг дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна. Аяны хугацаанд нийт долоон азтаны хуримтлуулах дадлыг урамшуулах бөгөөд эхний азтанууд өнгөрсөн наймдугаар сард тодорсон билээ. Харин хоёр дахь ээлжийн азтан, сүпэр урамшууллын эзэн энэ сард тодорч өнгөрсөн долоо хоногт Төрийн банкны төв байран дээр очиж шагналаа авсан байна. 50 сая төгрөгийн хадгаламжийн эрх хожсон сүпэр азтанаар тус банкны “Төв Заамар” тооцооны төвийн харилцагч Э.Баяр-Элбэг, АНЭУ-ын Дубай хот руу аялах эрхийг “Хэнтий Норовлин” Тооцооны төвийн харилцагч Г.Баярсүрэн, “Хөвсгөл Чандмань-Өндөр” тооцооны төвийн харилцагч М.Төгс-Эрдэнэ, 15 сая төгрөгийн хадгаламжийн эрхийн эзнээр “Дундговь Адаацаг” тооцооны төвийн харилцагч А.Адъяа тодорчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.