images

Хятад: Тусгаар тогтносон Палестин улс байгуулахыг дэмжинэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-27


   БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгаар тогтносон Палестин улс байгуулахыг дэмжиж байгаагаа дахин нотлов. НҮБ-аас зохион байгуулсан 11 дүгээр сарын 29 буюу Палестины олон улсын эв санааны нэгдлийн өдөрт зориулан илгээсэн баярын цахилгаандаа Ши Жиньпин дарга "Палестины асуудал бол Ойрхи Дорнодын асуудлын цөм бөгөөд олон улсын шударга ёсны тэргүүлэх чиглэл юм" гээд  НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг иж бүрэн бөгөөд үр дүнтэй хэрэгжүүлж, яаралтай гал зогсоож, бүс нутгийн байдлыг намжаах хэрэгтэй” гэжээ. Улмаар Хятад улс тусгаар тогтносон Палестин улс байгуулахыг дэмжиж байгаагаа дахин илэрхийлсэн байна. Тэрбээр Хятад улс Палестиныг НҮБ-ын албан ёсны гишүүн болохыг гуйвшгүй дэмжиж, Палестины асуудлыг шийдвэрлэх илүү өргөн хүрээтэй, илүү эрх мэдэлтэй, илүү үр дүнтэй олон улсын бага хурлыг зохион байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.