Их Британи улс Украинд цэрэг илгээхгүй
Анд нөхдийн мэдээ
2024-11-27
Европын орнууд Украины дайнд цэргээ илгээнэ гэсэн цуу яриаг Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламми үгүйсгэж, дайнд оролцохгүй байх урдын байр сууриа хэвээр хадгална гэдгээ мэдэгдэв. Тэрбээр G7-ийн Гадаад хэргийн сайд нарын хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Цэргүүдээ дайны талбарт явуулахгүй байх нь бидний олон жилийн байр суурь бөгөөд одоо ч хэвээр” гэсэн байна. Гэхдээ тэрбээр Их Британид Украины цэргийн албан хаагчдыг сургах томоохон хөтөлбөр хэрэгжүүлж, тус улсад цэргийн дорвитой дэмжлэг үзүүлсээр байгаагаа хэлжээ. Өнгөрсөн 20-ны өдөр Украин улс Оросын эх газар руу довтлохдоо Их Британид үйлдвэрлэсэн алсын тусгалтай далавчит пуужинг ашигласан бөгөөд хуучин Консерватив намын Засгийн газраас анх нийлүүлсэн эдгээр пуужингийн ихэнхийг одоогийн Засгийн газрын шийдвэрээр илгээсэн гэнэ. Харин Их Британи "Storm Shadow" пуужингийн тусгалын цар хүрээ, нийлүүлэлтийн тоо хэмжээ, цаг хугацааны талаар тодорхой мэдээлээгүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.