Их Британи: 2009 оноос хойш төрсөн хүн тамхи татах эрхгүй болох уу?
Анд нөхдийн мэдээ
2024-11-27
Их Британийн парламент тамхи хориглох тухай хуулийн төсөл хэлэлцүүлж эхэлснээр 2009 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн британичууд тамхи татах эрхгүй болох магадлалтай байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр, өчигдөр Их Британийн парламент хоёр дахь удаагаа хэлэлцүүлэг хийж "Тамхи, электрон тамхины тухай" хуулийн төсөлд санал хураалт явуулахад 415 гишүүн дэмжиж, 47 гишүүн эсрэг санал өгснөөр хуулийн төсөл дараагийн шатанд шилжжээ. Хэрэв энэ хууль батлагдвал 2009 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн хүн тус улсад тамхи худалдан авахыг бүх насаар нь хориглох юм. Их Британид одоогоор зөвхөн насанд хүрээгүй хүмүүст тамхи худалдахыг хориглосон хууль үйлчилж байна. Энэ удаагийн хуулинд электрон тамхийг сурталчлахыг хязгаарлах, худалдахыг хориглох, электрон тамхины сав баглаа боодлыг хязгаарлах зэрэг зохицуулалтыг тусгажээ. Харин Консерватив нам, Либерал ардчилсан нам, Шинэчлэлийн намын гишүүд хувь хүний эрх чөлөөнд халдаж байна гэж үзэн уг хуулийн төслийг эсэргүүцсээр байгаа юм. Хуулийн төслийг хэлэлцэж эхэлж байхад Консерватив намаас гаралтай ерөнхий сайд асан Борис Жонсон "Уинстон Черчиллийн нам тамхинд хориг тавьдаг нь хачирхалтай" хэмээн шоглож байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.