Хүүхдүүдээ асран хамгаалах Илон Маскийн эрх маргаантай байна
Анд нөхдийн мэдээ
2024-11-27
Технологийн салбарын магнат, саяхан АНУ-ын Засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх хорооны даргаар томилогдсон Илон Маск, Канадын хөгжимчин, хуучин эхнэр Граймзтай гурван хүүхдийнхээ асран хамгаалах эрхийн талаар маргаж байгаа ажээ. Тэдний хоорондын зарим асуудал нууцлалын гэрээтэй ч Граймз санхүүгийн болон сэтгэл санааны асар их хохирол амсаж байгаа талаараа Х платформд саяхан бичсэн байна. Энэ сарын 20-нд оруулсан постондоо тэрбээр "Нэг хүүхэдтэйгээ сүүлийн таван сар уулзаагүй" гээд И.Маскийн улс төрийн өөрчлөлт, хувийн шийдвэрүүд тэдний харилцаанд нөлөөлснийг илчилж, түүнийг "Миний дурласан тэр хүн биш болсон" гэжээ. Тэд дундаасаа X Æ A-Xii, Exa Dark Sideræl, Techno Mechanicus гэсэн гурван хүүхэдтэй бөгөөд Граймз хүүхдүүдээ өөрөө асран хамгаалахаар нэг жилийн өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.