Израиль, Ливаны хооронд дайны гал зогсов
Анд нөхдийн мэдээ
2024-11-27
Өчигдөр Израилийн Аюулгүйн зөвлөл Ираныг дэмжигч, Ливаны зэвсэгт "Хезболла" бүлэглэлтэй гал зогсоохоор болсон тухай CNN мэдээлэв. Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн зарлан хуралдуулсан Аюулгүйн зөвлөлийн 2 цаг 30 минут орчим үргэлжилсэн хуралдааны шийдвэрээр 27-ны өглөөний 4:00 цагаас эхлэн хоёр талын агаарын довтолгоо, байлдааны ажиллагааг 60 хоног зогсоохоор болсон байна. Ерөнхий сайд Б.Нетаньяху гал зогсоохыг зөвшөөрсөн даруйдаа ард түмэндээ хандан үг хэлэхдээ, гал зогсоохоор шийдсэн гурван шалтгааныг дурджээ. Үүнд "Нэгдүгээрт, бид Ираны аюул заналхийллийг анхаарч үзэх, хоёрдугаарт, Израилийн армийг цэнэглэж, хүчирхэгжүүлэх, гуравдугаарт, Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн фронтыг таслан тусгаарлах болно" гэжээ. Харин “Хезболла" гал зогсоох хэлэлцээрийг зөрчин дахин зэвсэглэхийг оролдвол бид бүх төрлийн цэргийн хүчийг ашиглах эрхтэй" гэж ерөнхий сайд мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.