images

Өмнөд Солонгост ажилладаг гадаад ажилчид сард дунджаар 3.02 сая воны цалин авдаг

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-11-27


   Өмнөд Солонгосын дотоодын ажиллах хүч хомсдож байгаа тул гадаад ажилчдын тоо нь өссөөр байгаа билээ. Иймд тус улсын Жижиг, дунд аж ахуйн нэгжийн холбооноос гадаад ажилчдын авдаг цалингийн судалгааг гаргажээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг 1125 аж ахуйн нэгжээс авсан судалгаагаар тэдгээрт ажилладаг гадаадын иргэд сард дунджаар 3.02 сая воны цалин авдаг аж. Үүнээс дунджаар 386 мянган воныг нь татвар, суутгалд авдаг байна. Мөн судалгаагаар гадаад ажилчдын 57.7 хувь нь яг ижил ажил эрхэлдэг дотоодын ажилчдаас өндөр цалин авдаг гэсэн дүн гарчээ. Өмнөд Солонгост ажилладаг гадаадын ажилчдын үндсэн цалин дунджаар 2.09 сая, илүү цагийн цалин 425 мянга, шагналт цалин 41 мянга, бусад нэмэгдэл нь 82 мянган вон байдаг аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.