Өглөө эрт өөрөө жолоодоод явах боломжтой автобусны үйлчилгээ Өмнөд Солонгост нэвтэрлээ
Анд нөхдийн мэдээ
2024-11-27
Өмнөд Солонгосын Сөүл хотын захиргаанаас бусдаас хамаагүй эрт ажилдаа явдаг хүмүүст зориулан өөрөө жолоодоод явах боломжтой автобусны үйлчилгээг өчигдөр нэвтрүүллээ. Тус автобус А160 дугаартай бөгөөд А үсэг нь аутономит буюу өөрөө жолоодож явах боломжтой гэдэг утгыг илэрхийлж байгаа гэнэ. Ажлын тав хоногт үүрийн 03:30 цагт тогтмол явж эхлэх энэ автобусанд жолооч нь үнэгүй, зорчигчид нь картаа уншуулж үйлчлүүлэхээр шийдсэн байна. Сөүл хотын захиргаа цаашид энэ үйлчилгээгээ улам сайжруулж, ирэх жил гэхэд гурван шинэ чиглэл нэмэх төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулжээ. Өглөө эрт өөрөө жолоодоод явах боломжтой автобус явуулж байгаа нь тэр цагт ажиллах жолооч хомс байгаа асуудлыг шийдэх гарц болсон аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.